Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 9-11-нд 2027 шинжилгээ хийлээ. Гурван хүний сорьцод коронавирус илэрлээ.
Ингээд нийт батлагдсан тохиолдол 31д8 боллоо. Тодруулбал, энэ сарын 8-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч, энэ сарын 10-нд Токиогоос ирсэн иргэнд халдвар илэрсэн.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Эчмилгээнд найман хүн байна" гэлээ.
А.Сүх