Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрч, иргэдээ татан авна. Тус онгоцоор 260 иргэн эх орондоо ирэх юм.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлиийн тусгай үүргийн онгоцоор 160 иргэн, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн, Токио-Улаанбаатарын онгоцоор 259 иргэн эх орондоо ирээд байна.