АН, МАХН-аас санал хураагч хар машинтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Чулуунбилэг "Өмнөх УИХ-ын сонгуулиар тодорхой тойргуудад хар машиныг ашигласан гэдэг нь батлагдаж байна. Орон нутгийн сонгуульд ч мөн үүнийг ашиглаж байгаа нь тодорхой боллоо. Хүмүүсийн сонгоогүй хүмүүс төрийн эрхэнд гараад шийдвэр гаргаж байгаа нь хэр зүйтэй вэ. Энэ хүмүүс хар машины сервер гадаадад байдаг учраас түүн дээр нь ажиллана гэдгийг хэлж байна. Сонгогчдын эрхэнд халдаж байгаа технологийн терроризм болж байна. Бид хэнийг сонгох вэ гээд л яриад байдаг ч сонгуулийн санал авахаас өмнө шийдвэр гарчихсан байдаг. Тиймээс үүнийг таслан зогсоох ёстой" гэлээ.
Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Ж.Эрдэнэжамъян "Дөрвөн жилийн өмнө 60 тэрбум төгрөгийн бичлэг гарахад намайг дэлхийд ч байхгүй шахуу хүний дуу бичлэгийг дуурайж хийсэн гэж хэлж байсан. Энэ бол баримттай яг тэр хүмүүсийнх нь яриа. Энэ бол Монгол Улсад ардчилал байгаа эсэх, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа юм биш биз гээд бид үүнийг дэлгэж байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)