Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээг танилцуулж байна. Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 2851 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалсан байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2067 дуудлага ирснээс 460 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ, 1177 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр архи, осол гэмтэл, хүүхдийн өвчлөлтэй холбоотой дуудлага ихэссэн байна.
ЭХЭМҮТ-д 45 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 331 хүн үйлчлүүлсэн байна. Яаралтай 58, төлөвлөгөөт 198 мэс засал хийгджээ. Амбулаториор нийт 5674 хүн үйлчлүүлсний 1856 нь хөдөө орон нутгаас иржээ.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.