Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор маргаашаас буюу энэ сарын 14-16-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдаалахыг, мөн соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.
Зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохоор заасан юм. Харин УИХ-ын гишүүн асан, МУГЖ, дуучин С.Жавхлан “Монголоороо байгаарай” бие даасан тоглолтоо энэ сарын 16-ны өдөр Бөхийн өргөөнд хийхээр зар тараасан.
Өмнө нь уг тоглолтоо Цэнгэлдэх хүрээлэнд хийхээр товлоод байсан ч цаг агаарын улмаас хойшлуулсан билээ. Харин энэ удаагийн тоглолт мөн төр, засгийн шийдвэртэй холбоотойгоор дахин хойшлох уу. Мордохын хазгай гэгчээр гавьяат маань сүүлийн үед нэг л барцадтай байх чинь. Ямартай ч, өнөөдрийн байдлаар С.Жавхлан гавьяатын тоглолтын тасалбар дуусч, дууг нь сонсох дуртай фэнүүд нь тоглолт болохыг тэсэн ядан хүлээж сууна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)