Хонхор, Эмээлтийн товчоогоор түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн нийслэлд оруулахыг завжээ.
Тодруулбал, нийслэлийн авто тээврийн найман товчоонд НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд орон нутгаас түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэйгээр 24 цагийн туршид хяналт шалгалт хийж байгаа.
Шалгалтын явцад авто тээврийн шалган нэвтрүүлэх Хонхор, Эмээлт товчоогоор 2020 оны 10 дугаар сарын 05-12-ны өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр 39.9 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн байна. Хураасан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан дөрвөн иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.