2020 оны аравдугаар сарын 15-нд орон нутгийн сонгуулийн санал авах өдрийг товлосон. Бэлтгэл ажлыг бүрэн хангасан хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Тэд сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч, намуудаас гаргасан саналын дагуу 2615 санал тоолох төхөөрөмжийг нэгбүрчлэн баталгаажуулан гэрчилгээ олгосон байна. Мөн сонгуульд ашиглахад бэлэн болсон. Саналын хуудсыг хэвлэх ажил дуусч, бүх хэсэгт тараасан байгаа гэв.
Цаашлаад мөнгө тараасан нэр дэвшигч Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн нарыг эргүүлэн татах эсэхэд ”Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу мөнгө, эд зүйл тараасан гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгана. Гэм бурууг шүүх эцэслэн тогтоох Шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн нэр дэвшигчийг эргүүлэн татах хуулийн заалттай.
Мөн хар машин хакердуулна гэж мөнгө төлсөн гэх асуудал нэр дэвшигчийг залилах шинжтэй үйлдэл байж болзошгүй тул энэ асуудлыг шалгаж өгөөч гэж Тагнуулын ерөнхий газарт хандсан гэлээ.
У.Тэргэл