Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль энэ сарын 15-ны өдөр буюу ирэх пүрэв гарагт болно.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан захирамж гаргаж, өнөөдрөөс эхлэн 16-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон билээ.
Түүнчлэн дээрх өдрүүдэд соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэгдсэн юм.