Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль энэ сарын 15-ны өдөр болно.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг. Түүнчлэн нийслэлд хэрэгжиж буй автомашины дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгддөггүй билээ. Тиймээс бүх нийтээрээ амрах сонгуулийн санал хураах өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн үг юм.