Өчигдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон АН-ын зарим гишүүд сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хакердах гэж байгаа талаар олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Тэдний зүгээс уг асуудлаар ҮАБЗ, СЕХ-нд шаардлага хүргүүлэхээ онцолсон.
Тэгвэл СЕХ-оос өгсөн мэдээллээр “Санал хураах төхөөрөмжтэй холбоотой гарсан асуудлаар СЕХ бүх шатны байгууллага, төлөөллийг оролцуулан туршилтын сонгууль явуулж үзсэн. Санал тоолох төхөөрөмжийг хакердах ямар ч боломж байхгүй. Шаардлага ч байхгүй” гэдэг мэдээллийг өглөө.
Б.Лхам