Орон нутгийн сонгууль маргааш эхэлнэ. Сонгуулийн сурталчилгааны үед гарсан хэрэг, зөрчлийн талаар ЦЕГ-ын хэлтсийн дарга Ч.Чинбат мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цагдаагийн байгууллага сонгуулийн үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг шалгах чиглэлээр үйл ажиллагаа зохион явуулсан.
Орон нутгийн сонгуультай холбогдуулан есдүгээр сарын 21-нд анхны гомдол мэдээлэл бүртгэгдсэн.
Сурталчилгааны хугацаанд нийт 207 гомдол мэдээлэл ирсэн байна. Тухайлбал, ажлын байранд зуучлах, эд хөрөнгийн амлалт өгсөн 23 гомдол мэдээлэл ирсэн. Зөрчлийн шинжтэй 193 хэргийг шалгаж, тавд нь зөрчлийн хэрэг нээн шалгаж банйа. Нэг хүнийг хялбаршуулсан журмаар 100 мянган төгрөгөөр торгосон” гэлээ.
А.Сүх