Аравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн улирлын томуугийн вакциныг хийж эхлээд байгаа билээ.
Гэтэл сүүлийн өдрүүдэд вакцин хийлгэснээс хойш хүүхдүүд ихээр өвдөж, суултаар өвчилж байгаа талаарх мэдээлэл цацагдах болсон.
Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Улирлын томууг угтаж, томуугийн вакцин хийж байгаа. Гэтэл зарим иргэд вакцины эсрэг худал мэдээлэл түгээж байгаа нь нийгэмд маш их хор хохирол учруулж байна. Манай улс энэ жил өмнөх жилүүдийнхээс гурав дахин их буюу 509 мянга 500 хүн тун вакциныг оруулж ирж, хүүхэд, өндөр настай иргэддээ сайн дурын үндсэн дээр хийж байгаа. Энэхүү гурван цэнт вакцин нь А хүрээний 2, В хүрээний нэг вирусын эсрэг хамгаалах чадвартай Солонгос, Бразил улсад үйлдвэрлэсэн ДЭМБ-ын батламж, гэрчилгээ, аюулгүй баталгаатай вакцин. Төр засаг ард иргэдээ хамгаалахын төлөө албан ёсоор ажил болгож, энэхүү вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж байна. Мэдээж төр засаг нь хүн ардынхаа эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Өнөөдрийг хүртэл вакцины эсрэг урвал нэг ч хүнд илрээгүй" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)