Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ аравдугаар сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.
Энэ дагуу өнөөдрийн байдлаар найман удаагийн нислэг үйлдэж, 1560 иргэнээ татан аваад байна. Цаашлаад энэ сарын 16-нд төлөвлөсөн хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлд транзит нислэг үйлдэх бөгөөд тус онгоцоор ирэх иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Сүнжин гранд” ,” Хабу”, “Зүчи” зочид буудалд тус тус тусгаарлана хэмээн УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.