Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэлсэн. Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Улсын хэмжээнд сонгуулийн ирц 11.00 цагийн байдлаар 15.2 хувь байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.
Энэ үеэр иргэдийг хэсгийн хороон дээрээ амны хаалтаа зүүж, иргэний үнэмлэхтэйгээ очиж санал өгөхийг анхааруулсан юм. Түүнчлэн мандатын тооноос дутуу тооны нэр дэвшигчийг сонгож болно гэдгийг СЕХ-н ажлын абаны дарга Д.Баяндүүрэн онцоллоо.
Харин одоо бол зөвхөн мандатын тооноос илүү дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болохыг сануулсан юм.
А.Сүх
Сэтгэгдэл (1)