СЕХ-оос орон нутгийн сонгуулийн явцын талаар мэдээлэл өглөө.
Сонгуулийн ирц 15.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 31.5 хувьтай байгааг СЕХ-ны сонгуулийн ажлын албаны дарга Д.Баяндүүрэн онцоллоо. Архангай аймагт ирц 40 гаруй хувьтай буюу хамгийн өндөр байна.
2148 санал авах байранд санал гомдол ирээгүй байна. Завхан аймант байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан ирцийн мэдээ хоцорч ирсэн. Бусад аймгуудад хэвийн байна.
Түүнчлэн сонгогчдыг хэн нэгэнд санал өгөхийн уриалах, санал авах хуудсын зургийг авбал арга хэмжээ тооцохыг анхаарууллаа. Мөн хороодын хэсэгт ажиллаж байгаа аоба хаагчид хэн нэгний төлөө санал өгөхийг хүсэх, нөлөөлөх нь хууль бус ажиллагаа тул энэ талаар гомдол мэдээлэл гаргах боломжтой гэлээ.
А.Сүх