Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Илч дулаан үйлдвэрлэгчдийн завгүй өдрүүд эхэлжээ

2020-10-16
0
ЖИРГЭХ

“Эх орны хөгжлийн батал­гаа эрчим хүчний тулгуур нь байна”  гэж эрхэм зорилгоо тодорхойлсон “ДЦС-IV” төрийн өмчит компанийн үүдээр ороход л дэг журам, эмх цэгцтэй нь алхам тутамд мэдрэгдэнэ.  “ДЦС-IV”-ийн харуул хамгаалалтын албаны ажилтанд хэрэг зоригоо хэлж, ажлын үнэмлэхээ үзүүлснээр дотогш нэвтрэх эрхийг авлаа. Улсын онцгой обьект учир ийн шалгах нь арга ч үгүй юм.

Хүйтний эрч чангарч хөхүүрийн ам цаашилж  байгаа өдрүүдэд нийслэлийн айл өрх, албан байгууллагуудыг илч гэрэл, дулаанаар хангадаг  “галын манаачид”-тай хэдэн цагийг хамт өнгөрүүлсэн юм. Та бидний хэрэглэдэг цахилгаан дулааныг хэрхэн үйлдвэр­лэж, дамжуулан түгээж, хэчнээн хүний  хөлс хүч  хөдөлмөр шингэж, хэрэглэгчид  хананаасаа халуун ус авч, гэрэл гэгээтэй дулаан орчинд амьдрах нөхцөлийг хэрхэн бүрдүүлж  байдгийг сур­вал­жиллаа. Монгол Улсын ууган цахилгаан станц болох “ДЦС-IV” нь  1983 онд ашиглалтад орж өдгөө 37 жилийн турш Улаанбаатарыг эрчим хүчээр тасралтгүй хангаж иржээ.


Б.Ганхуяг: Өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай явж байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгааг  тус станцын тэргүүн дэд захирал бөгөөд eрөнхий инженер Б.Ганхуягаас тодруулсан юм. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг оны эхэнд боловсруулсан. Уг ажлын хүрээнд долоон багц ажлыг төлөвлөж, үүний  дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн болон туслах тоноглол, урсгал засвар үйлчилгээ зэрэг олон ажлыг шат дараатайгаар хийж, гүйцэтгэл 80 хувьтай явж байна. Үндсэн тоноглолын буюу зуух, турбины засварын ажил хугацааны хувьд хоцрогдолтой юм шиг харагдаж магадгүй. Арванхоёрдугаар сарын 30-нд хамгийн сүүлийн турбины угсралт монтажны ажил дуусна.  Цаг хугацааны хувьд зарим ажил хоцрогдолтой байгаа нь “СОVID-19” цар тахал,  хил гаалийн хорио цээртэй холбоотой. ОХУ-аас засвар үйлчилгээний мэргэжилтнүүдийг оруулж ирэх явцад саатал гарсан. Өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газрын тогтоол гарснаар мэргэжилтнүүдээ оруулж ирээд, ажил ахицтай явж байна” гэлээ.

Монгол Улсын эрчим хүчний системийн ачааллыг нуруундаа үүрдэг “ДЦС –IV”  төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 71, нийслэлийн дулааны эрчим хүчний 52 хувийг хангадаг томоохон үйлдвэр юм. Тус станцын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэн чухал зүйл  нүүрс нөөцлөлт.  Жилдээ 3.5 сая тонн нүүрсийг Багануур болон Шивээ овоогийн уурхайгаас татаж авах төлөвлөөгөөтэй байгаагаас өнөөдрийн байдлаар 2.6 сая тонныг татан авч нөөцлөн, цахилгаан, дулааны эрчим хүч боловсруулах үйлдвэрлэлдээ хэрэглэж байна. Одоогийн байдлаар нүүрсний 180  мянга,  мазут буюу галлагааны шингэн түлшний 1500 тонн нөөцтэй байгаа аж. “Сардаа 100 тонн мазут түлэх төлөвлөгөөтэй ажилладаг. Хангалттай хүрэлцэх хэмжээтэй гэж тооцоолсон. Гуравдугаар зуухны угсралт, монтажны ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээж авахад анхаарал хандуулж ажиллаж байна.  Дөрөвдүгээр зуух графикийнхаа дагуу ирэх сарын 3-нд дуусч, ажиллагаанд залгана. Энэ жилийн тухайд хүйтэн өвөл болно гэсэн төлөвтэй байна.Тиймээс Улаанбаатар хотын иргэдийн тав тухтай өвөлжих нөхцөлийг  хангаж ажиллана” хэмээн ерөнхий инженер Б.Ганхуяг онцолж байлаа.

НЭГ ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС ШАЛТГААЛЖ , ХОТ ЦАХИЛГААН, ДУЛААНГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

Манай сонины сурвалжлах багийнхан станц руу орох зөвшөөрөл авч, ахлах инженер Энхцогт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, хамгаалах малгай, хантааз,  нүдний шилээр хангасан юм. Энд тэндгүй эгнүүлэн тавьсан төмөр хоолой болон зуухнууд нүдэнд илт тусна.  Анх удаа станц руу орж ирсэн хүний нүдээр харахад дуу чимээ, тоосжилт ихтэй санагдсан.  “ДЦС-IV” ТӨХК-д 1492 ажилтан 24 цагаар хуваарийн дагуу ээлжлэн ажилладаг байна. Эрчүүдтэй эн зэрэгцэн ажилладаг эмэгтэйчүүд энэ байгууллагын ажиллагсдын 30 хувийг эзэлдэг.  Тэдний нэг дулааны эрчим хүчийг үйлдвэрлэдэг  зуухны машинч Д.Сайнзаяагаас ажил мэргэжлийнх нь үүрэг, оролцоог асуухад “12 цагийн ээлжтэй ажиллаад 20 жил болж байна. Баяр ёслол, амралтын өдөр гэлтгүй өөрт ногдсон ажлаа хариуцлагатай гүйцэтгэдэг. Нэг хүний буруутай үйлдлээс шалтгаалж, хот цахилгаан, дулаангүй болох эрсдэлтэй. Тиймээс ажилдаа хариуцлагатай хандах нь чухал. Зуухны машинчийн үүрэг нь 140 атмосферийн даралттай 550 градусын температуртай хурц уурыг машинд тасралтгүйгээр өгдөг. Чанарын шаардлага хангасан уурыг доголдол тасралтгүй өгөх л үүрэгтэй. Уураа үйлдвэрлэхийн тулд зуух руу орж байгаа түлш, усны зарцуулалтыг хянаж,  хангаж ажиллана. Нүүрс гарахад тоосон системийн үйл ажиллагааг, зуухаа тасралтгүй усаар хангахын тулд тэжээлийн усныхаа хаалт, насосын ажиллагаа, параметр зэргийг хянадаг.  Ээж бидний хувьд үр хүүхдэдээ анхаарал тавих хугацаа төдийлөн гардаггүй. Хүүхэд орхигдох тал бий. Аав, ээж, ах дүү нараа гуйгаад хүүхдээ харуулдаг” гэж хариулсан юм.

“ДЦС-IV” үндсэн долоон цехтэй. Тухайлбал,  түлш дамжуулах, зуух, турбин, цахилгаан, дулааныг хянах хэмжүүр автоматик, хими, механик, хяналтын алба зэрэг цехэд ажилчид дөрвөн ээлжинд 12 цагаар ажилладаг байна.  Өнгөрсөн мягмар гарагийн өдрийн ээлжинд 99 хүн ажиллаж байв. Нэг үгээр хэлбэл 99 хүн станцыг хөдөлгөж байгаа гэсэн үг. Хүн бүрийн хийх ажил харилцан адилгүй. Энэ талаар тус станцын ээлжийн инженер Х.Чулуунаас тодрууллаа.

-Долоон цех нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай станц Багануур болон Шивээ овоогийн нүүрсийг татаж авч  хэрэглэдэг. Эндээс ирсэн нүүрсийг зуух руу дамжуулдаг дамжлагын, бутлалт, нөөцлөлтийн ажлыг хариуцдаг түлш дамжуулах цехийн ажилчид байдаг. Тэд зуух руу хийх нүүрсийг тасралтгүй хангаж, ажиллах үүрэгтэй.   Зуухан цехийнхэн дулааны эрчим хүчийг боловсруулна. Одоогоор зургаан зууханд туслах, ахлах машинист, ээлжийн даргатай ажиллаж байна.  Энэ мэтчилэн долоон цехийн ажилчид үүрэгт ажлаа хариуцлагатай хийдэг.

-Таны хувьд өнөөдрийн ээлжинд гарч байгаа хүмүүсээ хянаж ажиллаж байна уу?

-Чиглэл өгч, удирдаж, хянаж ажилладаг.  Одоо үйлдвэрлэл явагдаж байна. Давхар засварын ажил хийж байгаа юм. Тэгэхээр үйлдвэрлэлийн ажлыг засварын ажилтай уялдуулах ёстой. Засвар хийхээр бол заавал зөвшөөрөл авна.  Шууд дур мэдээд засвар хийвэл үйлдвэрлэл доголдоно. Бидний хамгийн гол ажил бол үйлдвэрлэл. Өнөөдрийн хувьд л гэхэд 557 МВТ-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна.

С.Г.НАЗАРОВ:  МОНГОЛ ЗАСВАРЧИДТАЙ АЖИЛЛАХАД ГАЙХАЛТАЙ САЙХАН БАЙНА

-Биднийг ийн ярилцах зуур орос, монгол ажилчид үдийн хоолоо идчихээд талбайд гарч ирж, өөрт ногдсон засварын ажлаа  үргэлжлүүлж байгаа харагдав.  Энэ үеэр Турбины урсгал хэсгийн ажлын удирдагч С.Г.Назаровоос монгол засварчидтай хамтарч ажиллахад бүтээмж хэр байгааг асуухад “Би эрчим хүчний салбарт 33 жил ажиллаж байна. Монгол Улсад хоёрдугаар сард ирсэн. Турбины зүгшрүүлэлтийн ажлыг хийж байна. Гуравдугаар зуухны засварын явц 38 хувьтай байгаа.  Хөрш орныхоо засварчидтай хамтарч ажиллахад гайхалтай сайхан байна” гэв.

Орос засварчдын ажлын ур дүйг манай залуучууд эх орондоо нутагшуулж,  тэднээс сурч мэдэх зүйл их байгаа нь дамжиггүй. “ДЦС-IV” ТӨХК-ийн Турбоагреат №1-4-ийг шинэчлэх төслийн инженер Э.Мөнхцагаас ажлын явцын талаар тодруулахад “Төслийн гэрээг 2018 оны зургаадугаар сарын 19-нд хийсэн. Станцын насжилтаас шалтгаалан тухайн тоноглолуудыг ашиглах хугацаа дууссан учраас сунгах шаардлага гарсан. Сунгахын хажуугаар хүчин чадлынхаа хэмжээг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна.  Турбоагрегат 1-4 буюу нийт дөрвөн турбог шинэчилж байна.  Төслийн гүйцэтгэгчээр “РОТEX”,  туслан гүйцэтгэгч гурван компани ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Орос,  Украйн улсын 55 инженер, техник, засвар үйлчилгээний мэргэжилтэн ажиллаж байна” гэлээ.

Нийслэл хотынхныг илч дулаанаар хангадаг энэ онцгой обьeктоор орж, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж буйг сурвалжлаад гарч ирэхэд тухайн өдрийн их үдийн алдад  эднийх 558,6 МВт  цахилгаан үйлдвэрлэсэн тоо мэдээ гэрэлт самбарт тодрон байлаа. Дээрх тоо өвлийн их ачааллын үед 700 МВ т цагт хүрдэг аж.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    9 цаг 22 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    10 цаг 1 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    10 цаг 5 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    10 цаг 29 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    10 цаг 32 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    10 цаг 39 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    10 цаг 45 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    10 цаг 52 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    10 цаг 55 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    11 цаг 26 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    12 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    12 цаг 52 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    13 цаг 39 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    14 цаг 9 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    14 цаг 25 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    14 цаг 45 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    14 цаг 49 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    15 цаг 13 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    15 цаг 34 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    15 цаг 52 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК