Төрийн ордонд
09:00 цагт Ган болсон аймгуудын малчдын саналыг үндэслэн тэдэнд тулгараад байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх талаарх шуурхай уулзалт болно.
Шастины улсын 3-р төв эмнэлэгт
09:00 цагт Шастины улсын 3-р төв эмнэлэг, мэдрэлийн мэс заслын тасгийг үүсгэн байгуулагч АШУ Доктор, Академич, МУ хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт,ммз-н эмч асан Ж.Хайрула-н 90 насны ойг тохиолдуулан, тасгийн нэрэмжит хөшөөний нээлт, хүндэтгэлийн эрдмийн чуулган зохион байгуулагдах болно.
Блю Скай зочид буудлын Даймонд танхимд
10:00-12:00 цагт Дэлхийн Хүнсний Өдөрт зориулан Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Хүнсний систем дэх өөрчлөлт” сэдэвт Элчин сайд нарын хэлэлцүүлгийг зохион байгуулна.
ХУД-ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
10:00 цагаас Жастын Батхүүд холбогдох хэргийн шүүх хурал эхэлнэ.
Үнэт металлын сорьцын хяналтын газарт
10:00-16:00 цагт Үнэт металлын сорьцын хяналтын газрын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.
Эрүүл мэндийн яаманд
11:00 цагт Коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.