Сүүлийн өдрүүдэд Монгол Үндэсний циркийн барилга байгууламжийн нурааж байгаа гэх мэдээлэл гарч, олон нийтийг бухимдуулаад байсан билээ. Тэгвэл циркийн барилгыг нурааж байгаа бус засвар үйлчилгээний ажил хийж байгаа болохыг Үндэсний циркийн захиргаанаас мэдэгдэв. Уг мэдэгдэлд циркийн үндсэн хийцэд нөлөөлөхгүйгээр дотоод засал ажлыг гүйцэтгэж байна. Заслын ажил арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэдгийг тодотгожээ.
Сэтгэгдэл (3)