Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1171 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 914 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтэж, нийслэлд 1, орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 13-ны 15.20 цагийн орчим Хэнтий аймаг Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Lexus-470 маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирчээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ