НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Тохиролд 2020 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалтаар 56.174.829 баримт олгогдсоноос EBarimt системд бүртгэгдсэн 32.023.512 баримт оролцлоо.
Үүнээс 30 мянган төгрөгийн азтан 28.736, 100 мянган төгрөгийн азтан 2890, нэг сая төгрөгийн азтан 290, гурван сая төгрөгийн азтан 27, таван сая төгрөгийн азтан 3 тодорлоо.
Харин тохирлын супер сугалааны шагналын сан 30 сая төгрөг байсан ч азтан тодорсонгүй.