Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 704 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 536 дуудлага мэдээллийг шалгаж шийдвэрлэжээ.
Ослын улмаас 13 хүн гэмтэж, орон нутагт зургаан хүний амь нас хохирчээ.
Тодруулбал, энэ сарын 17-ны 16.20 цагт Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Ямаат баг Өндөр толгой гэх газар шороон замд “Орхон” голын гүүрэн дээрээс Toyota Prius М жолоочтой автомашин онхолдож жолооч 48 настай эрэгтэй М, зорчигч 51 настай эрэгтэй Б нарын хоёр хүний амь нас хохирчээ.
Түүнчлэн энэ сарын 17-ны өдрийн 18.45 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын зам, Жаргалантын автобусны буудлын замд Toyota Prius маркийн автомашины жолооч А /Др:2.22 хувь/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 42 настай эрэгтэй Э, 3 настай эмэгтэй Ц нарын хоёр хүнийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсныг тус албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)