Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амьдрал бэлэглэгч “Сэлвэшн Арми”

2020-10-19
0
ЖИРГЭХ

Хүнд амьдрал бэлэглэх буянтай бас ачтай үйлийг БНСУ-ын “Сэлвэшн Арми”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар хийж байна. Энэ удаад тэд ШУГТЭ-ийн Зүрх судасны мэс заслын тасгийн алтан гартай эмч нартай хамтран 30 бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэхээр ханцуй шамлажээ. Энэ удаад гэсний учир нь, тэд 2008 оноос хойш жил бүр зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эмчлүүлж, эрүүл саруул амьдрах боломжоор хангах хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлсэн байна.

Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн бүх зардлыг нь даан, БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулж, тэдний аварсан бяцхан зүрхний тоо 89 болжээ.

Харин энэ жил коронавирусийн цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын чадварлаг эмч нарын тусламжтайгаар илүү олон бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэх боломж нээгдсэн гэдгийг тус газрынхан хэлж байсан юм.

Зүрхний гажгийн мэс засал нь өндөр өртөгтэй мэс засалд ордог. Манай улын Засгийн газраас 18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг бүрэн хариуцахаар зохицуулсан байдаг ч өндөр өртөгтэй эмчилгээний төлбөрийн хувьд тодорхой хувийг даатгалаас санхүүжүүлж, үлдсэнийг нь эцэг, эхчүүдээс гаргадаг юм. Тиймээс амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд зүрхний мэс засал хийлгэхэд санхүүгийн хүндрэл үүсдэг байна. Иймд БНСУ-ын “Сэлвэшн Арми”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Юн Бён Хаг “Сэлвэшн Арми”-аас хагалгааны зардлаас гадна эцэг, эхчүүдийн хоолны зардал, эмнэлэгт хэрэглэх хэрэглэгдэхүүн, хөдөө орон нутгаас ирж байгаа гэр бүлийн унааны зардал зэргийг шийдвэрлэж, ар гарт ямар нэгэн санхүүгийн хүндрэл үүсэхгүй байх нөхцөлөөр хангаж байгаа” хэмээлээ.


Б.ТУНГАЛАГ: ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРААРАА ТОМ БЭЛЭГ АВЛАА

Зүрхний мэс засалд орохоор сонгогдсон хүүхдүүдийн нэг нь гурван настай Д.Мөнхсайхан охин. Тэрбээр ээж Б.Тунгалагийн хамт Завхан аймгийн Улиастай сумаас иржээ. Биднийг ШУГТЭ-т очсон өдөр зүрхний мэс заслын хагалгаанд орох болсон мэдээгээ дөнгөж сонсоод байсан юм.

Д.Мөнхсайханы ээж Б.Тунгалаг “Охин минь төрсөн өдрийн баяраараа том бэлэг авлаа. Бид хоёр ЭХЭМҮТ-ийн хяналтад байдаг байсан. ШУГТЭ-ийн Зүрх судасны мэс заслын тасгийн их эмч Д.Батбаатар эмчээс тус эмнэлэгт хагалгаанд орох боломжтой болсон сайхан мэдээг сонслоо” гэсэн юм.

Д.Мөнхсайхан охин төрөөд 14 хоногтойдоо зүрхний төрөлхийн гажигаар оношлогджээ. Түүнээс хойш ЭХЭМҮТ-ийн хяналтад байсан ч зүрхний цоорхой нь улам томорч, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна.

Ээж Б.Тунгалаг “Анх охиноо зүрхний гажигтай болсон гэдгийг сонсоод өөрийгөө ямар нэг асуудалтай юм болов уу гэх мэтээр янз бүрийн тавгүй зүйл боддог байсан. Тэгээд хаашдаа л охин минь ийм өвчтэй болсон учир эрүүл болгохын төлөө явах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Харин өнөөдөр хагалгаанд орохоор боллоо. Миний хүүхэд эрүүл болж, зүрх нь өвдөхгүй болно гэдэг манай гэр бүлийн хувьд маш том баяр. “Сэлвэшн Арми”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хамт олонд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт, сайхан сайхан бүхнийг хүсье. Эрүүл энх байгаарай” гэв.


З.НЭРГҮЙ: МЭС ЗАСАЛДАА ХҮНДРЭЛТЭЙ ОРСОН Ч АМЖИЛТТАЙ ДАВЛАА

Дорнод аймгаас ирсэн н.Амин-Эрдэнэ охин хагалгаандаа ороод долоохон хонож байгаа ч бие нь маш хурдан тэнхэрчээ. Нэг ой, арван сартай тэрбээр хүнд хагалгааг амжилттайгаар даван гарч, эрүүл саруул болж ээжийнхээ энгэрт эрхлэн, шулганан сууж байв. Түүний ээж н.Нэргүй “Охин минь хоёр хоног сэхээн амьдруулах тасагт байсан. Хагалгаандаа маш хүндрэлтэй орсон ч амжилттай давлаа. Эмч нартаа баярлалаа. Анх гаднын орон руу явж хагалгаанд орох шаардлагатай гэж байсан ч ШУГТЭ-т мэс засал хийдэг гэдгийг сонсоод хандсан. Ингээд БНСУ-ын “Сэлвэшн Арми”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас бүх зардлыг нь дааж, мэс засалд орохоор болсон гэдгийг сонсоод бид маш их баярласан. Мэс засалд орохыг хүлээн зөвшөөрч, амжилттай боллоо. Миний охин мундаг байлаа. Охиныг минь эдгээсэн “Сэлвэшн Арми”-чууддаа баярлалаа” гэлээ.

Бяцхан зүрхнүүдийг аврах үйл арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм байна.  

БНСУ-ын “Сэлвэшн Арми” нь дэлхийн 132 оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм. Монгол дахь төлөөлөгчийн газар нь манай улсад 2008 онд нээгдэж, түүнээс хойш байгалийн гамшигт өртсөн болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур айл өрхийг эд материал, хоол хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангаж, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн Баянзүрх дүүрэг дэх “Өдрийн үйлчилгээ төв”-өөрөө дамжуулан амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур өрхийн 100 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролоор, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 80 гаруй хүүхдийг хичээлээс гадуурх өдөр өнжүүлэх үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулж буй. Уг төв нь эцэг эхчүүдийг, ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх боломжоор хангахын сацуу сургалтын чанараараа эцэг эхчүүд болон харьяа сургуулийн багш нарын талархлыг хүлээгээд байгаа юм. 

Тус байгууллагын сүүлийн үед хийсэн ажлаас дурдвал, Коронавирусийн цар тахлын нөлөөнөөс үүссэн эдийн засгийн хямралыг давахад дэмжлэг болох үүднээс хамтран ажилладаг хороо, өрхийн эмнэлгүүдэд 15 мянган ширхэг маск хандивласан байна. Мөн Төв аймгийн Зуун мод сумын 500 өрх, Баянзүрх дүүргийн 22, 19, 11 дүгээр хорооны 400 өрхийг өргөн хэрэглээний бараагаар хангасан аж.  

Б.Номин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    8 цаг 49 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    9 цаг 28 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    9 цаг 32 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    9 цаг 56 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    9 цаг 59 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    10 цаг 6 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    10 цаг 13 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    10 цаг 19 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    10 цаг 23 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    10 цаг 53 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    11 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    12 цаг 20 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    13 цаг 6 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    13 цаг 36 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    13 цаг 52 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    14 цаг 12 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    14 цаг 16 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    14 цаг 40 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    15 цаг 1 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    15 цаг 19 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК