УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат жүжигчин Самандын Жавхлангийн “Монголоороо байгаасай” тоглолт дахин үзэгчдийн хүртээл болох нь.
Энэ сарын 16-ны өдөр анх тоглосон "Монголоороо байгаасай" тоглолт үзэгчдийн сэтгэлд хүрч, хүсэлт ирсэн тул ийнхүү дахин тоглохоор болсон байна.
Тодруулбал МУГЖ С.Жавхлангийн тоглолт дахин нэг өдөр үзэгдчийн хүсэлтээр энэ сарын 21-ний 17:30 цагт "Монгол бөхийн өргөө"-нд болно. Тоглолт үзэхийг хүсч буй олон мянган үзэгчээс санал ирсээр байгаа тул цаашид дахин тоглож магадгүй талаар зохион байгуулагчид мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (3)