Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Хүүхдийн даахь үргээх ёсон

2020-10-19
0
ЖИРГЭХ

Өнөөдөр Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр. Эл өдөр хүүхдийн сэвлэг үргээхэд тохиромтой сайн хэмээн өрнийн зурхайд зуржээ. Монголчуудын эртний уламжлалт олон ёс заншлын нэг нь "Хүүхдийн сэвлэг үргээх" ёс юм. Энэхүү ёс нь гэрт тохиолдож буй чухал баяруудын нэг болсоор иржээ. Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг.

Монголчууд эрт дээр үеэс л бага насны хүүхдийнхээ онгон даахыг хүндэтгэлтэйгээр үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн ард түмэн билээ. Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь нялхын үсийг нь авдаг байна. Үүнд сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж бэлгэддэгтэй холбоотой юм. Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж тэр тусмаа цагаалгыг үзэмтэй аарц, сүүтэй цагаан будаа заавал бэлдсэн байх нь чухал бөгөөд айл хотол, хамаатан садангаараа цугларч ирсэн бүх зочид цагаалганаас амсаж найрыг эхлүүлдэг байна. Монголчууд хүүхдийнхээ даахийг авах жил “бугын дуунаар бүстэй хүүхдийн үсийг, хөхөөн дуунаар бүсгүй хүүхдийн үсийг авна” гэж хот айлаар цугларч хотондоо сан тавиад төрөл садангаараа цугларч даахь авах зан үйл ёслол эхэлдэг ёстой байсан байна.


Мөн халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, буриадад хүүхдийг эх барьж авсан буюу хүйг боож авсан эх нь эхэлж үсэнд хутга хайч хүргэн ёсолдог байна. Тэгэхдээ найрын ахлагч ” За одоо хүүгийнхээ /охиныхоо/ даахийг үргээе” гэж хэлэхэд баруун хойд талд сууж буй хамгийн хүндтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутгаар хүрч дараа нь хадаг зүүсэн хайчаар туг үс хяргаж аягатай сүүнээс хүүхдэд амсуулж магнайд нь мөн түрхээд ерөөл бэлгийн үг хэлдэг. Ингээд зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрон өнгөрүүлэхэд тэд хэсэг үс хайчлах ба эх нь сэвийг нь авч хадганд боодог. Мөн хүүхдийн даахь /өрөвлөг/ үргээж байх үедээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч :

Урт настай
Удаан жаргалтай
Аавдаа ачтай
Ээждээ тустай
Төр улсдаа зүтгэлтэй
Түмэн олны манлай болж яваарай 
гэх мэтээр хүн бүр амьдрал нь сайн сайхан байх бэлгэдэж , аав ээж төрөл төрөгсдөдөө ачлал ивээлтэй сайн хүн болохыг ерөөн ерөөлийн үг хэлдэг байна.

Ийнхүү хүүхдийн үсийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд 2 хөхөл хэлбэрийн үс үлдээдэг нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн гэрийн эх хүн болохыг бэлгэдсэн заншил юм.

Халхчуудын даахь үргээх найрлах заншил нь голдуу зуны дунд сар, намарт шинийн 8,15-нд, даваа, баасан гарагт хүүхдийн даахь авах зан үйлт ёслолыг хийх хамгийн тохиромжтой гэж үздэг байна. Харин пүрэв гарагийг “хүний хишиг өдөр” хэмээн үзэж хүүхдийн үс даахь үргээхийг цээрлэдэг байжээ. цээртэй байжээ.

Мөн зарим айлууд хүүхдийнхээ үсийг авах өдрөө багахан хэмжээ наадам хийдэг байна. Айл хотол, хамаатан садаан, нутаг усаараа цугларч байгаад даага уралдуулж, бөх барилдуулах зэргээр нутаг усаараа хамтдаа баярлаж цэнгэдэг байна. Хүүхдийн найранд очсон хүн хүүхдэд гарын бэлгээ өгч хүүхдийн баярлуулдаг байна. Мөн монголчууд дээр үеэсээ хүүхдэд халуун хошуутай хэмээн бэлэгшээж хонь, малыг амладаг байсан байна.


Хүүхдийн үсний найранд дараах байдлаар ерөөл хэлдэг байна.

Үүнд:
Хүүхдийн үс даахь авах ёслолын ерөөлд зан үйлийг тусгасан хүүхдийн ирээдүйг бэлгэдсэн агуулгатай үг хэллэг олон байдаг.

Жишээлбэл:

Энхрий бяцхан хүүгийнхээ
Онгон хонгор даахийг нь
Өдөж баясгаж авсны
Найр цэнгэл баяр бэлэг болгож
Намирсан их хадгаа дэлгээд
Нандин идээнийхээ дээжийг өргөөд
Найрын олны өмнө
Намайг бэлэг барь гэлээ 
хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад,


Ган цагаан хайлш
Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд
Алтай хайчны амыг нээж
Амь насыг нь даатгаж
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Ган хошуутай
Алтан бариултай хайчаа
Гар мутар бүрийдээ
Дамжуулан үргээж
Гарсан төрсөн нас буяныг нь
Уртасгаж өргөөд 
гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг үзүүлсэн байдаг. Мөн түүнчлэн:

Баруун талын шанаанаас
Эхэлж үргээхэд
Бадамлянхуа цэцэг
Дэлгэрч байгаа мэт
Зүүн талын шанаанаас нь
Авч үргээхэд
Зүйл бүрийн эрдэм
Цацарч байгаа мэт
Орой дээрээс нь авч үргээхэд
Ой билэг нь хурцдаж
Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт хэмээн ерөөдөг байна.


Тухайн зан үйлийн ёслол бол хүүхдэд сайн сайхныг бэлгэдсэн зориулалттай гэсэн санааг ерөөлд тодчилон шүлэглэсэн байдаг. Үс /даахь/ авах, өрөвлөг үргээх ёслолын ерөөлийн төгсгөлд хүүхдийг урт насалж элбэг баян аз жаргалтай амьдрахыг аливаа ерөөлд түгээмэл байдаг тогтмол хэлбэрээр ерөөдөг боловч зарим ерөөлд

Эрхэм хайртай хонгор хүүгий нь
Эцгийн билгийг ярихад
Номд мэргэн
Нойронд сэргэг
Үйлэнд уран
Үгэнд цэцэн
Хуулинд шударга
Хуримд цовоо
Дайнд баатар
Далайд усч
Галд халдаггүй
Галавт шантардаггүй 
хэмээн эр хүний хамаг сайхан шинжийг эцгээсээ өвлөн авахыг бэлгэдсэн байх буюу эсвэл

Энхрий бяцхан хүүгийн
Оройн сэв нь
Онгон буурал болж
Хөхөлийн сэв нь
Цал буурал болж 
гэх мэтээр урт удаан наслахыг ерөөсөн санааг үс /даахь/ авах зан үйлтэй холбогдсон уран дүрслэлээр илэрхийлсэн байдаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.148)
    Хүүхдийн даахь үргээх ёслолд сул талтай хүн орж болдоггүй. Сул талтай хүнийг муу хүн гэнэ.
    2022 оны 10 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    8 цаг 48 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    9 цаг 27 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    9 цаг 31 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    9 цаг 55 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    9 цаг 58 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    10 цаг 5 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    10 цаг 12 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    10 цаг 18 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    10 цаг 22 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    10 цаг 52 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    11 цаг 39 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    12 цаг 19 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    13 цаг 5 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    13 цаг 35 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    13 цаг 51 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    14 цаг 11 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    14 цаг 15 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    14 цаг 39 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    15 цаг 0 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    15 цаг 18 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК