Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Д.Нямхүү "Энэ сарын 17, 18-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад хийсэн шинжилгээнээс дөрвөн тохиолдол илэрлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 324 байна. Үүнээс 312 нь эдгэрсэн.
Эмчлүүлж байгаа иргэдээс таван хүний биеийн байдал хүндэвтэр, долоон хүнийх хөнгөн” гэлээ.
А.Сүх