Энэ сарын 18-ны 19.30 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын II баг “Арвайн тал” гэх газар асфальтан замд Hyundai Porter маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 настай эрэгтэй Н-ийн амь хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоно уу.
Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.
Сэтгэгдэл (1)