"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус цахим хурал өнөөдөр болжээ.
Хуралдаанаар ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрх дуусгавар болгож байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилсон байна. Тодруулбал
-Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,
-Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Т.Гантулга,
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ,
-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энх-Амгалан,
-Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр,
-"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ,
-Хараат бус гишүүдээр Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нарыг сонгожээ.
Сэтгэгдэл (2)