Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Мөнхсайхан: Ирэх онд хөдөө, орон нутагт Б-План ангиографийн оношилгоо, эмчилгээг нэвтрүүлнэ

2020-10-19
0
ЖИРГЭХ

Өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг оношлох, эмчлэх  Б-План ангиографийн тоног, төхөөрөмжийг сурилуулан шинээр үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Мөн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэс заслын тасгийг шинээр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа болон бусад холбогдох албаныхан оролцлоо. 

Arslan.mn

Манай улсын эмнэлгүүдэд сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж дутмагаас болж иргэд гадаад руу зорьж оношилгоо, эмчилгээнд орох явдал их байсан бол одоо ЭМЯ-аас гадагшаа явах урсгалыг багасгах, эх орондоо оношилгоо, эмчилгээгээ хийлгэдэг болгох боломжуудыг бий болгож байна. Үүний нэг нь өнөөдөр УНТЭ-т шинээр ашиглалтад орж буй хамгийн сүүлийн үеийн Б-План ангиографийн тоног төхөөрөмж юм. 

Arslan.mn

Нээлтийн үеэр  Эрүүл мэндийн сайд Т.Мөнсайхан хэлсэн үгэндээ “Өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт судсан доторх оношилгоог хийх зориулалттай Б-План ангиографийн аппаратыг шинээр нэвтрүүлж, эмчилгээ, оношилгоонд ашиглаж эхэлж байна. Улсын хэмжээнд УГТЭ-т ангиографийн ганц аппарат байсан бол өнөөдөр УНТЭ-т хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэлтэй програм хангамж бүхий олон үйлдэлтэй тоног төхөөрөмжийг үйл ажиллагаа ашиглахад бэлэн боллоо.  Ингэснээр УГТЭ-ийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулах ажил биеллээ олж, тус эмнэлгийн ачаалал нэг дахин багасах боломжтой болж байна гэсэн үг. Учир нь улсын хэмжээнд уг аппаратаар үйлчлүүлэх шаардлагатай  байгаа хүмүүс судас нь дотор оношилгоо, эмчилгээг одоо УНТЭ-ээс авах боломж нь бүрдэж байна. Эрүүл мэндийн салбар төвлөрлийг сааруулах, чанартай хүртээмжтэй эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяа эмнэлэг, орон нутгаасаа авдаг болох зорилт тавин ажиллаж байгаа. 

Нөгөө талаас олон улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж ашиглан эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэддээ үзүүлэх боломжтой болж, улсын хэмжээнд судсан доторх оношилгоо, эмчилгээний үйлчилгээ нэг шат ахилаа гэж харж байна. Түүнчлэн цаашид бид энэ үйлчилгээг УХТЭ-т нэвтрүүлнэ. 

Мөн энэ аппарат мэдрэл, зүрх судасны яаралтай тусламжийн үед ашигладаг бөгөөд алслагдсан аймгуудаас үйлчлүүлэгч хот руу ирэх гэж цаг алдсанаас болоод амь насанд аюул учирч болзошгүй эрсдэл байсан. Тиймээс ирэх ондоо багтаж Б-План ангиографийн аппаратыг хөдөө, орон нутгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ ажлын хүрээнд хүний нөөцөө сургаж эхэлсэн. Ирэх оноос ард иргэд цаг алдалгүйгээр орон нутагтаа энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой болно” гэдгийг онцлов.

Arslan.mn

УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий “УНТЭ нь УГТЭ-ийн ачааллыг хуваалцах, төвлөрлийн сааруулах үүднээс манай эмнэлэг зүрхний шигдээсийн нэгжтэй, мэдрэлийн эмнэл зүйн төвтэй болж үйл ажиллагаа явуулж байна.  Энэ хүрээнд үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээгээ улам өргөжүүлэн Монголд анх удаа Б-План ангиографийн шинэ загварын тоног төхөөрөмжийг  Дүрс оношилгооныхоо төвд суурилууллаа.. Энэхүү шинэ загварын хоёр рентген толгойтой аппаратыг ЭМЯ-ны санхүүжилтээр авч байна. Ингэснээр үйлчлүүлэгчийн судсан доторх болон судаснаас гадна бүхий л төрлийн ангиографийн ажилбарт оношилгоо болон эмчилгээнүүдийг хийх боломжтой болж байна. Түүнчлэн манай эмнэлэг мэдрэлийн мэс заслын тасгаа өнөөдөр шинээр ашиглалтад оруулж байна. Ингэснээр УГТЭ -ээс гадна манай эмнэлэг мэдрэл, зүрх судасны бүх талын эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байгаа юм. Одоо манай эмнэлэг зүрхний шигдээсийн нэгж, Мэдрэлийн эмнэлзүйн төв, мэдрэлийн мэс заслын тасаг гээд иж бүрэн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог юм. 

Б-План ангиографийн давуу тал:

  • Үйлчлүүлэгчдэд тодосгогч бодисын хэрэглээг бууруулна
  • Эмчилгээний хугацаа болон цацрагт ажиллах хугацаа хэмнэх
  • Эмч болон үйлчлүүлэгчдэд хүрэх цацраг туяаны ачааллыг бууруулна
  • Хамгийн бага цацрагийн тунгаар хамгийн орчин үенийн өндөр чанарын зураг авна

Эмнэлзүйн ач холбогдол:

  • Дээрхи ангиографийн кабинет нь эмнэлзүйн үйл ажиллагаанд тогтмол орсноор эмчилгээ болон оношилгооны хувьд олон давуу талууд бий болж байна.
  • Ангиографийн шинэ аппарат нь 20 инчийн хэмжээтэй том детектортой тул нэн ялангуяа зүрхний болон мэдрэлийн ангиографи хийх үед тухайн эрхтэн бүтэн шинжлэх боломжтой.

Үйлчлэх хүрээний хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээ.

Энэхүү аппарат нь үйл ажиллагааны болон чанарын хувьд өндөр түвшний гүйцэтгэл үзүүлснээр ард иргэдэд түргэн шуурхай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд оршино.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ВИДЕО:

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.180.62)
    ямарч мэргэжил ажил хөдөлмөрт ажлаа мэдэдг хүмүүс шууд л ажлаа хийгээд явж байна ажлаа мэдэхгүй хүн байгууллагаа судласаар байтал 4 жил дуусдаг юм биш үү тиймээс сайн боловсролтой залуусыг багаас нь бэлдэх хэрэгтэй дээ
    2020 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (119.40.103.6)
    Сайд нь үндсэн салбарын мэргэжлийн тэр тусмаа тэр салбарт мэргэшсэн бөгөөд ажиллаж, амьдарч байсан хүн нь байх нь үйл ажиллагаа нь амжилттай үр дүнтэй явдаг ЗӨВ гэдгийг нотлоод байх шигээ.
    2020 оны 10 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    8 цаг 48 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    9 цаг 27 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    9 цаг 31 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    9 цаг 55 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    9 цаг 58 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    10 цаг 5 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    10 цаг 12 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    10 цаг 18 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    10 цаг 22 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    10 цаг 52 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    11 цаг 39 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    12 цаг 19 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    13 цаг 5 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    13 цаг 35 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    13 цаг 51 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    14 цаг 11 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    14 цаг 15 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    14 цаг 39 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    15 цаг 0 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    15 цаг 18 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК