Өнгөрөгч шөнө 00.28 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө, “Тумбааш” дэлгүүрийн урд замд Toyota corolla Axio маркийн автомашины жолооч М нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б-г мөргөсөн зам тээврийн осол гарсан байна.
Жолооч та бүхэн уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасаж уг гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй тул үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд оролцоорой.
Хоногийн хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн 125 жолоочид хариуцлага тооцжээ.
Дураараа биш дүрмээрээ