Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын "Хангарьд" ордныг хувьчлах нээлттэй дуудлага худалдааны товыг зарлажээ. Дуудлага худалдаа 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны 11:00 цагт нийслэлийн захиргааны тавдугаар байрны Иргэний танхимд болох юм байна.
Дуудлага худалдааны эхний үнэ 43,423,400,000 төгрөг бөгөөд оролцогсод дэнчин болгож 10 буюу 4,342,340,000 төгрөгийг нийслэлийн төрийн санд байршуулах ёстой аж.
Тус барилга нь 2008 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, цутгамал бетон араг бүтээцтэй, төмөр бетон дам нуруутай, цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэгчтэй, шилэн цасад, төмөр вакуум цонхтой, зоорийн давхраас гадна 15 давхар. Нийт 9774.7 мкв талбайтай бөгөөд 10 машины гарааштай юм.
Б.Баатар