Амьдрал баян. Хэн ч байсан хүний амьдралд тохиолддог бүрийг тойрдоггүй.
Энэ жамаар “М Си Эс”-ийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал эхнэр Д.Батмөнхтөө “Орчлон” сургуулиа шилжүүлжээ.
1993 онд үүсгэн байгуулагдсан “М Си Эс” групп нь эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэнд зэрэг салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа эрхэлдэг.
Группийн хувьцаа эзэмшигчид нь Ж.Оджаргал, Ж.Од, Д.Энхцэцэг, Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан, Д.Бадамцэцэг, Д.Энхтүвшин, А.Ганхуяг, Б.Отгончимэг, О.Чимгээ нарын хүмүүс байдаг.
Хувьцаа эзэмшигчдийн дунд Ж.Оджаргалын эхнэр Д.Батмөнхийн нэр байхгүй бөгөөд “Орчлон” сургуулиа үлдээсэн явдал нь жил гаруйн өмнө болжээ.
Түүнчлэн 2019 оны арванхоёрдугаар сарын 9-нд Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор шагнагдсан “Голомт” банкны үүсгэн байгуулагчдын нэг, “Голомт” санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан эхнэр Ч.Мөнхцэцэгтээ шилжүүлж байгаа аж. Д.Баясгалан Гавьяат эдийн засагч болсноосоо хойш төмөр зам тавьдаг болсон. Мөн эхнэртээ банкаа шилжүүлэх “амьдралын шаардлага” ч гарсан байна.
Гэхдээ “Голомт” банкны 87.20 хувийг “Голомт Файнэншил Групп” / Д.Баясгалан 100%/, 8.22 хувийг “Свисс-Мо Инвестмент” /Урс Э.Шварценбах 99%, Гаи Шварценбах 1%/, 4.06 хувийг “Голомт Инвестмэнт Лимитэд” /Бодь Интернэшнл ХХК 100%/, 0.52 хувийг “Голомт” банкны ажилчид эзэмшдэг гэсэн мэдээлэл тус банкны албан ёсны сайтад одоогоо бичээстэй хэвээрээ байна.
Эх сурвалж: Aguulga.mn
Сэтгэгдэл (9)