ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 19, 20-нд нийт 1995 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Гурван хүнд халдвар илэрсэн.
Тодруулбал, энэ сарын 19-нд Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолооч болон Сиэтлээс ирсэн нэг хүнээс илэрлээ. Сиэтлээс ирсэн хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн.
Ингээд батлагдсан нийт тохиолдол 327 боллоо. Эмчилгээнд байгаа 15 хүний 10 нь хөнгөн, тавынх нь биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.
А.Сүх