Татварын хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож эхэлсэн билээ. Тухайлбал, I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, II улирлын буцаан олголтыг долоодугаар сард, III улирлын буцаан олголтыг аравдугаар сард, IY улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгодог. Энэ дагуу III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэх аж.
Эхний буюу I улирлын буцаан олголтод 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт авчээ. Харин II улиралд 901 гаруй мянган иргэн 38.2 тэрбум төгрөг авсан байна. Ташрамд, нэг хүн дундажаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авдаг гэх тооцоог Сангийн яам хийсэн аж.