Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32 дугаар байрны урд хэсэг, мөн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн урд хэсгийн автозамын зүүн гар тийш буцаж эргэх хэрэгслийн эрчим болон нэвтрэлтийн тоог нэмэгдүүлэх зорилгоор буцаж эргэх хэсгийг ирэх даваа гарагаас эхлэн түр хугацаанд нээхээр болжээ.
Тиймээс тус хэсгийн замаар зорчиж буй жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа сайтар хангаж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.