Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ургийн овгоо сольжээ. Тэрбээр "Монгол" овгоо "Мухуйлайхан" болгож өөрчилсөн байна. Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, дөнгөж саяхан намын үнэмлэхээ гардан аваад байгаа билээ. Харин тэрбээр намын гишүүнчлэл сэргээх мэдээлэл дээр ургийн овгоо "Мухуйлайхан" хэмээн бичжээ. Ингэснээр Ц.Элбэгдорж ургийн овгоо солисон болох нь олон нийтэд ил болов. Харин ямар учраас ургийн овгоо сольсон талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (6)