Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц маргааш хөөрнө. УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Токио Сөүл рүү долоон нислэг нийт есөн удаагийн нислэг үйлдээд байна. Одоогоор есөн удаагийн нислэг үйлдэн 1761 иргэн эх орондоо ирээд байна.