НИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ. Хуралд 45 төлөөлөгч суух ёстойгоор ирц 100 хувь бүрдэж, дөнгөж сая нээлтээ хийлээ. Хурлыг хамгийн ахмад настай төлөөлөгч болох Р.Дагва удирдаж байна. Яг одоо төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай СЕХ танилцуулга хийж байна.
Анхдугаар хуралдаанаар НИТХ-д намын бүлэг байгуулах, НИТХ-ын дарга, Хотын даргыг сонгох, НИТХ-ын тэргүүлэгчийн тоог тогтоож, бүрэлдэхүүнийг батлах зэрэг таван асуудлыг хэлэлцэх юм.
Б.Баатар