НИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдоос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүсийн нэрсийг уншиж танилцуулав. Үүний дараа Д.Пүрэвдаваа асуулт асуув.
-Хууль тогтоомжийг мөрдөж ажилласан гэж та хэллээ. Гэтэл яагаад 8 сард байгуулагдсан улс төрийн хүчнийг хууль зөрчин байж сонгуульд оролцуулсан юм бэ?
-СЕХ-ны Ү.Ганболд "Аймаг нийслэлийн сонгуулийн тухай хуульд бүх нэр дэвшигчийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллийг нь авч бүртгэсэн. Сонгуулийн Ерөнхий хорооноос баталсан хуваарийн дагуу нийслэлд салбартай намуудыг 8 дугаар сарын 15-наас өмнө сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Энэ дагуу бүртгэсэн. Хууль зөрчсөн асуудал байхгүй" гэлээ.
НИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тогтоолын төслийг баталж, яг одоо төлөөлөгч нарт энгэрийн тэмдэг гардуулж байна.
Б.Баатар