Хан-Уул дүүргийн ХҮI хороо Буянт-Ухаа-1 хорооллын ард барьж байгаа барилгын гадна хөөсөн пасад шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт өглөөний 7:51 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход шинээр барьж байгаа 16 давхар барилгын 1,2 давхарт хөөсөн пасад шатаж байсныг шуурхай ажилласнаар 08:02 цагт бүрэн унтраажээ.
Гал түймэр 200 мк талбайд тархсан байсан бөгөөд хүний амь нас өртөж, эрүүл мэнд хохироогүй аж.