Нэмэгдсэн өртгийн албан татварын гуравдугаар улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ. Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүрд нь олгож байгаа билээ. Гуравдугаар улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөх юм байна. Харин нэгдүгээр улиралд 869,000 иргэнд 35.8 тэрбум төгрөг, хоёрдугаар улиралд 882,866 иргэнд 37.9 тэрбум төгрөгийг олгожээ.
Б.Баатар