Хүйтний улирал эхэлж иргэдийн идэш бэлтгэхтэй холбогдуулан мал хулгайлах төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор "Мал-мах” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд 45 хоногийн хугацаатай эхлүүллээ.
Тус арга хэмжээний хүрээнд аймгийн Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран суурин 7, хөдөлгөөнт 7 пост гарган ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Иргэн та ахуйн хэрэгцээнд мал, мах тээвэрлэх, тууварлахдаа мал эмнэлгийн гэрчилгээгүй явахгүй байх, эсхүл гэрчилгээнд заагдсанаас илүү мал, мах тээвэрлэхгүй байх.
Болзошгүй малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор малаа байнгын хариулага малалгаатай байлгахыг Цагдаагийн газраас зөвлөж байна.