Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагт хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногт буюу аравдугаар сарын 30-нд дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Монгол Улсад коронавирусний халдвар зөөвөрлөгдөн орж ирж, баталсан тохиолдол өнөөдрийн байдлаар 339 болоод байгаа. ОХУ-аас орж ирж буй ачааны автомашинуудын жолооч болон иргэдээс коронавирусний халдвар ихээр илэрч буй нь өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэхэд нөлөөлнө гэдгийг эх сурвалж хэлж байна.