Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь өнөөдөр гарсан байна. Ерөнхий шалгалт 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн нийслэл болон орон нутагт хуваарийн дагуу зохион байгуулагдана.
Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 2020 оны 1 дүгээр сар, 10 дугаар сард цахим бүртгэлд хамрагдсан иргэд http://exam.csc.gov.mn/ сайтад өөрийн эрхээр нэвтрэн орж, баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарьтай танилцахыг зөвлөлөө. Жич: Хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүй.
Та нэвтрэх эрхээрээ орохдоо нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх боломжтой гэж Төрийн Албаны Зөвлөлөөс мэдээллээ.