Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор жолооч нарыг дотогш нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа.
Энэ тухай Шадар сайд Я.Содбаатар “Улс хоорондын дамжин өнгөрөх тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа жолооч нараас коронавирусний халдвар илрэх нь нэмэгдэж байгаа учраас Улсын Онцгой комисс тээврийн асуудлыг хэлэлцлээ. Дамжин өнгөрөх ачаа тээврийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1-ныг гэхэд шинэ горимд оруулна. Улс хоорондын дамжин өнгөрөх тээвэр нь коронавирусний халдварыг тархаах хамгийн эрсдэлтэй цэгийн нэг.
Цаашид тээвэрлэж ирсэн ачаа барааг боомт дээрээс авдаг байх зохицуулалт хийнэ. Тодорхой хязгаарлалтын арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ” гэв.