Коронавирусний цар тахлаар дэлхийн 216 орны 42.9 сая хүн өвчлөөд байна. Үүнээс 32.1 сая нь эдгэрч, 1.1 сая нь нас бараад байна.
Манай улсын хувьд 340 тохиолдол бүртгэгдээд буй.
Үүнээс 312 нь эдгэрч, 28 хүн эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа иргэдээс найман хүний биеийн байдал хүндэвтэр байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Эдгэрсэн иргэдээс 301 хүний ажиглалтын хугацаа бүрэн дууссан бол найм нь гэрийн ажиглалтад, гурав нь хяналтанд байгаа юм.