1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр буюу өдгөөгөөс 59 жилийн өмнө Монгол улс НҮБ-д гишүүнээр элсэж, тусгаар тогтнолоо бусад улсаар хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Манай улс НҮБ-д элсэх өргөдлөө 1946 онд гаргаж байсан ч 1961 онд албан ёсоор элсэж, 101 дэх орноор бүртгүүлж байжээ.
Зөвхөн 19 улстай дипломат харилцаатай байсан ч НҮБ-д элссэнээр дэлхийн бусад улс оронтой дипломат харилцаа тогтоох боломжтой болж, 1963 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай дипломат харилцаа тогтоож байжээ.
Монгол Улс Ерөнхий Ассемблейн тусгай хурал зөвлөгөөнд нийт 13 удаа оролцсон бөгөөд хамгийн анхны хурал 1967 онд болж, Сайд нарын зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал оролцож байжээ.