Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт оруулж, 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгох зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон.
Тэгвэл уг шинэчилсэн журмыг хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс хойш хорь гаруй хоногт нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгожээ.
Санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас, 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлсэн гэдгийг Төвбанкнаас мэдээллээ.