МАН 2020 оны орон нутгийн сонгуулиар нийслэлд олонх болж, хот дарга эдгээр өдрүүдэд багаа бүрдүүлж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллахаар болсон байна. Хотын орлогчоор Ж.Сандагсүрэн, Л.Баярчимэг нар ажиллах талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл З.Төмөртөмөө, Б.Одсүрэн, Д.Ихбаяр, Б.Сүхбаатар нарын нэр мөн яригдаж эхэллээ.
Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлэг тэднийг батламжлаад байгаа гэх. Харин орлогч нарыг өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батламжлах юм байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)