Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 5-15 насны гурван хүүхэд гэртээ угаартсаныг ЭХЭМҮТ-д хүргэжээ. Тодруулбал, аравдугаар сарын 28-ны өглөөний 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн XX хорооны “...тоотод хүн угаартсан байна” гэсэн мэдээллийг цагдаагийн газарт ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу шалгахад тус тоотод оршин суух 13 настай эмэгтэй Д, 15 настай эмэгтэй Д нар угаартсан байжээ. Хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д хүргэн хордлого тайлах эмчилгээ хийж эхэлсэн байна. Мөн тус өдөр Баянзүрх дүүргийн XXIV хорооны оршин суугч 5 настай эрэгтэй Б угаартсан байсныг ЭХЭМҮТ-д хүргэн хордлого тайлах эмчилгээг эхлүүлсэн байна.
Иймд иргэд галлагааг зориулалтын дагуу хийж, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангахыг холбогдох газраас сэрэмжлүүлж байна