Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайн мэдээ: “1800-0119” төв ашиглалтад орсноор эмнэлэгт очиж үзлэгийн цаг авах иргэдийн тоо 36 хувиар буурчээ

2020-10-29
0
ЖИРГЭХ

Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 05 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог, тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг хүндрэл, чирэгдэлтэй байсан. Энэхүү хүндрэл, чирэгдлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн сайд  Т.Мөнхсайханы санаачлагаар “Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулаад байгаа билээ. Эхний ээлжид цаг захиалгын 1800-0119 дугаарт ЭМЯ-ны харьяа есөн төрөлжсөн төв эмнэлэг, дүүргийн зургаан эмнэлэг холбогдсон. Тус төвийг Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр түшиглэн зохион байгуулж, тусгай мэргэжлийн төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, дүүргийн ЭМТ-үүдийн ажлын дадлага, туршлагатай 30 цахим бүртгэгч, хүүхдийн 10 эмч, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.  

1800-0119 нэгдсэн төв өнгөрсөн есдүгээр сарын 01-ээс үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нийт 57168 дуудлага хүлээн авч, үүнээс 87.8 хувь буюу 50237 нь захиалсан үйлчилгээгээ амжилттай авч, 3596 нь ажлын бус цагаар, 969 нь завгүй, 2326 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Энэ хугацаанд хамгийн их цаг захиалгыг УНТЭ-т 4123, Хан-Уул дүүргийн ЭМТ-д 9376 тус тус өгчээ.

Цаг захиалгын төв ашиглалтад орсноор төрөлжсөн төв эмнэлгүүдэд өөрийн биеэр үзлэгийн цаг авах гэж ирдэг үйлчлүүлэгчийн тоо 36 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Мөн УНТЭ, АӨСҮТ, УГТЭ, ГССҮТ, СЭМҮТ-ийн дотоод цаг захиалгын утсанд ирдэг ачаалал дунджаар 54 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Харин ХСҮТ, ХӨСҮТ-ийн дотоод цаг захиалгын ачаалал буураагүй хэвээр гарчээ.
Харин цаг захиалгын нэгдсэн төвөөр дамжуулан төрөлжсөн төв эмнэлгүүдэд цаг захиалсан боловч товлосон хугацаандаа ирээгүй тохиолдол хамгийн их нь УГТЭ-т 40, хамгийн бага нь ГССҮТ-д 3, эмнэлгүүдийн дунджаар 23 үйлчлүүлэгч цагтаа ирж үйлчилгээгээ аваагүй үзүүлэлт гарчээ.

9 ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮДЭД БИЕЭР ОЧИЖ ЦАГ АВДАГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЧААЛАЛ 64 ХУВИАР БУУРЧЭЭ
Arslan.mn

Түүнчлэн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд амбулаториор үйлчлүүлэхээр цаг авах гэж өөрийн биеэр очдог үйлчлүүлэгчдийн тоо дунджаар 64 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. 

Тухайлбал Баянгол дүүргийн ЭМТ-д 86 хувь, Баянзүрх дүүргийн ЭМТ-д 82 хувь, Хан-Уул дүүргийн ЭМТ-д 62 хувь, Сүхбаатар дүүргийн ЭМТ-д 66 хувь, Чингэлтэй дүүргийн ЭМТ-д 25 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна. Харин Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн ачаалал буураагүй байна.

Цаг захиалгын нэгдсэн төв ашиглалтад орсноор дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн өөрийн цахим бүртгэлтэй утасны ачаалал Баянгол дүүргийн ЭМТ-д 20 хувь, Баянзүрх дүүргийн ЭМТ-д 93 хувь, Чингэлтэй дүүргийн ЭМТ-д 97 хувь, Сүхбаатар дүүргийн ЭМТ-д 46 хувиар тус тус буурчээ. Захиалсан цагтаа ирээгүй үйлчлүүлэгчдийн тоо хамгийн их нь Хан-Уул дүүргийн ЭМТ-д 60, хамгийн бага нь Чингэлтэй дүүргийн ЭМТ-д 10 тохиолдол гарч бүх дүүргийн эмнэлгийн дунджаар 35 үйлчлүүлэгч цагтаа ирж үйлчилгээгээ аваагүй байна.
 
Үзлэгийн цагийн хүлээгдэл хамгийн их байгаа амбулатори, кабинетуудаас шүд 14-21 хоног, Зүрх судас 10-21 хоног, дотор 10-14 хоног, мэдрэл 7-10 хоног, чих хамар хоолой 10-14 хоног, рентген 14-21 хоног, эмэгтэйчүүд 7-10 хоног, мэс засал 7-14 хоног, эхо, зүрхний эхо 7-14 хоногийн тус тус хүлээгдэлтэй байна.

Мөн 11 дүгээр сарын 1-нээс эхлэн Эмнэлэгт үзүүлэх цаг авах “1800-0119” төвд орон нутгийн эрүүл мэндийн төвүүд холбогдох юм.

Цар тахлын үед халдвар, хамгааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлчлүүлэгч эмнэлэгт өөрийн биеэр очиж цаг захиалах бус, цахимаар, дуудлагын нэгдсэн төвөөр дамжуулан цаг захиалж ажлаа төлөвлөж байхыг уриалж байна.  Цаг захиалгын 1800-0119 дугаарын утас нь ажлын өдрүүдэд 07.00-21.00, амралтын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх үзлэгийн цагийг утсаар товлох үйлчилгээнд хэрэглэгдэж буй e-health программд тухайн иргэний хэзээ, хаана, аль эмнэлэгт, хэн эмчид үзүүлж, ямар шинжилгээ өгч байсан түүх, эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл нь харагдах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын хувьд аль эмнэлэгт, ямар кабинетад хэзээ боломжит сул цаг байгааг харж болохоос гадна тухайн иргэний хүсэлтээр өмнө нь авсан үзлэгийн цагийг цуцлах, шилжүүлэх зэрэг үйлчилгээг мөн үзүүлж байгаа юм.

Дашрамд дурдахад өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЭМЯ-нд ажиллаж эрүүл мэндийн салбар 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцах үеэр  хамгийн эхэнд Эрүүл мэндийн хөгжлийн төв болон  эрүүл мэндийн  “1800-0119” дуудлагын төвийн үйл ажиллагаатай танилцсан билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Мөнгөнцэцэг: "Ээж ээ" гэж дуудуулах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа
1869 онд Дэлхийн дуурийн урлагийн домогт тайз болох "Венийн Дуурийн Театр" анх хөшгөө нээжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сэрэмжлүүлэг
    4 мин
  • ФОТО: "Эхийн алдар" одонгоор энгэрээ мялаасан ээжүүд
    13 мин
  • Украинчууд Оросын оюутны дотуур байрыг бөмбөгдсөний улмаас 18 хүн амь үрэгдлээ
    26 мин
  • Эболагийн халдварын тархалт хүрээгээ тэлж аюулын хэмжээнд хүрлээ
    36 мин
  • Х.Мөнгөнцэцэг: "Ээж ээ" гэж дуудуулах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй
    49 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 8 мин
  • АНУ–Ираны хэлэлцээр ойртож байгаа ч гол асуудлууд шийдлээ хүлээсээр байна
    1 цаг 15 мин
  • Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа
    1 цаг 23 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    1 цаг 38 мин
  • Нийслэлийн МАН-ын хороо хуралдана
    1 цаг 44 мин
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 46 мин
  • 1869 онд Дэлхийн дуурийн урлагийн домогт тайз болох "Венийн Дуурийн Театр" анх хөшгөө нээжээ
    1 цаг 51 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: Өсвөр үеийн үндэсний их наадмыг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл хийнэ
    2 цаг 9 мин
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
    2 цаг 23 мин
  • Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно
    2 цаг 44 мин
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    20 цаг 47 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Ираны талаас "АНУ-тай хийх хэлэлцээрт Иран буулт хийхгүй” хэмээн мэдэгдлээ
    Өчигдөр 11 цаг 39 мин
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК